Мөсөн ханатай вакцины хөргөгч хандивлав
- 2012-04-04
- Эрүүл мэнд
- 0
Жайка олон улсын байгууллагааc вакцины мөсөн ханатай 270 ширхэг хөргөгчийг манай улсын эмнэлгийн байгууллагад гардуулжээ.
Жайка олон улсын байгууллагааc вакцины мөсөн ханатай 270 ширхэг хөргөгчийг манай улсын эмнэлгийн байгууллагад гардуулжээ. Уг ёслол ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад болж өнгөрлөө. Дашрамд дуулгахад энэхүү хөргөгч нь 72 цагийн тог баригчтай учир хэрэглэх явцад тог тасархад вакцин муудах аюулгүй ажээ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, НЭМБХЗГ-ын дарга С.Төгсдэлгэр, ахлах мэргэжилтэн Д. Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү, дэд захирал Г. Сүрэнханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Туул болон Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)