Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр-2012

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1948 оны 4 сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн 4 сарын 7-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж дэлхий нийт хүн амын өмнө тулгараад байгаа эрүүл 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1948 оны 4 сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн 4 сарын 7-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж дэлхий нийт хүн амын өмнө тулгараад байгаа эрүүл мэндийн нэн чухал асуудлуудыг сонгон авч дэлхийн удирдлагууд, гишүүн орнуудын засгийн газар, ард иргэдийн анхааралд хандуулж, уг асуудлын талаар ухуулга сурталчилгааны ажил хийх, шийдвэрлэх хамтарсан арга хэмжээ авах компанит ажлуудыг зохион явуулдаг. Энэ жил дэлхий дахинаа Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг “Насжилт ба Эрүүл Мэнд” сэдвийн хүрээнд  манай орон “Эрүүл байх нь насыг уртасгана” уриатайгаар тэмдэглэж байна. Мөн манай улсын хувьд энэ жил Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад гишүүнээр орсны 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Дэлхийн улс орнуудад насжилтын үйл явц эрчимжиж байгаа үед манай орны хувьд хүн амын насжилт аажмаар эхэлж, хүн амын насны бүтэц өөрчлөгдөж байна. 2010 оны байдлаар нийт хүн амын тоо 2780.8 мянга, дундаж  наслалт 68.1 үүнээс эрэгтэй 64.9 эмэгтэй 72.3 жил байна. Мөн оны үндэсний статистикийн мэдээгээр 60 ба түүнээс дээш насны эрэгтэй 70785, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй 139836, 100 ба түүнээс дээш настай хүний тоо 125 байна. Манай Улс Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр:
4 сарын 3-нд “Настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж” шилдэг өрхийн эрүүл мэндийн төвийн туршлагатай танилцах 9.30-10.00 цагт 2011 оны настанд ээлтэй шилдэг өрхийн эрүүл мэндийн төв Хан-Уул дүүргийн “Манан-үйлс” өрхийн эрүүл мэндийн төв, 10.30-11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны “Батцэцэн” өрхийн эрүүл мэндийн төв, 11.30-12.00 цагт Баянгол дүүргийн 9-р хорооны “Их-Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй танилцах. 
4 сарын 4-нд “Насжилт ба эрүүл мэнд” Дэлхийн Эрүүл Мэндийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал 11.00-12.00 цагт хэвлэлийн бага хурал
4 сарын 6 нд “Насжилт ба Эрүүл Мэнд” шийдвэр гаргагч, бодлого боловсруулач нарын түвшний уулзалт 09.00-13.00 цагт “Насжилт ба Эрүүл Мэнд” шийдвэр гаргагч нарын уулзалт, 
4 сарын 6-нд “Эрүүл байх нь насыг уртасгана” өдөрлөг 11.00-15.00 цагт болно.Мөн телевизийн нэвтрүүлэг хийнэ.  
3 сарын 28-с, 4 сарын 20-нд Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж явуулах, тайланг авах
5 сараас 10 сард “Эрүүл Насжилт, Настны Эрүүл Мэнд” хөтөлбөр боловсруулах 
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.179)

    2012-04-04

    ene bannner hoorhon bna