Ард түмнийхээ хайрыг уландаа гишгэсэн Б.Амархүүгийн ял багадаад байна уу?

Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн болох нь тогтоогдсон Буриад улсын Ардын жүжигчин, СТА Б.Амархүүд шүүхээс хоёр жилийн ял оноосон билээ. Тэгвэл Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлжээ. Хэргийг эргэн сануулахад тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гаднах авто зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан юм.

Түүнийг 2 жилийн ял авахад иргэд нэг хэсэг нь "Залуу хүн алдаагаа ойлгоно, ял их байна, өршөө" зэрэг утгатай зүйл бичиж байсан бол нөгөө хэсэг нь "Ял хөнгөдлөө" хэмээж байсан юм. Харин гадаад оронд хар тамхины хууль маш чанга байдаг бөгөөд Германд хар тамхи зөөвөрлөж явсан Монголын хоёр иргэн гэхэд л Дрезден хотын шүүхээс 7 жилийн ял сонсоод байгаа билээ.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • өмгөөлөгч (103.212.116.56)

    2019-12-17

    үнэхээр тогтоож чадалгүй хэрэг шилжүүлсэн бол тогтоох л хэрэгтэй дээ түүнээс сэтгэлийн хөөрлөөр хүний асуудлыг шийдэж болохгүй дээ хуулийн нэг заалт зөв хэлж чадахгүй байж хэт мэдэмхийрэхээ болимоор юм даа

  • зочин (122.201.21.91)

    2019-12-17

    ӨНөөдөр монгол улсын шүүх засаглал гээч юм ёстой шороотой хутгалдаж гүйцлээ.Нэг бол ямар ч хэрэг хийгээгүй хүнийг мөнгө авахыг завдсан гээд л шууд шоронд хийчихдэг,эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд улсын мөнгийг өч төчнөөн тербумаар идчихсэн этгээдийг суллаад явуулдаг,үгүй бол танил тал хараад чөлөөлчихдөг ийм хууль ноёрхож байна.Өөрөө хар тамхи хэрэглэдг, бусдад худалдсанаа хүлээсэн хүнийг сулалчихдаг чинь шудрага ёсуу гэж л асуумаар байна.