Улаанбаатарт үүлшиж, ялимгүй цас орно
- 2020-01-05
- Цаг агаар
- 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өмнөх өдрөөс бага зэрэг хүйтэрнэ.
2020 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Орхон-Сэлэнгийн сав, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 10-12 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)