Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
- 2020-01-12
- Цаг агаар
- 0

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)