Эрүүл мэндээ хамгаалъя
- 2012-04-08
- Эрүүл мэнд
- 0
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖ 2, ХӨХ БОЛОН УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-ийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг өчигдөр болж өнгөрлөө.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСЛӨӨС зохион байгуулж буй “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖ 2, ХӨХ БОЛОН УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-ийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг өчигдөр болж өнгөрлөө. Тус өдөрлөгт Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд, Монгол улсын Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, ММСС-гийн Гүйцэтгэх захирал С. Баярбаатар, МСК-ийн Суурин төлөөлөгч Роберт Рийд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц. Цогзолмаа, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А. Мөнхтайван нар оролцлоо. Өдөрлөгийн зорилго нь дөчөөс дээш насны хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2 болон 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд орон даяар эхэлж буйг иргэдэд сурталчилах, үзлэгт хамрагдахыг уриалахад оршжээ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)