Эрүүл мэндийн өдөрлөг болов
- 2012-04-08
- Эрүүл мэнд
- 0
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран “Энх мэнд – Эрүүл оршихуй” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МҮХАҮТ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран “Энх мэнд – Эрүүл оршихуй” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Эл өдөрлөгт МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл болон танхимын гишүүн байгууллагууд болох “Гурван гал” эмнэлэг, “Emegteichuud.mn” мэдээллийн сайт, “Монолаб” эмнэлэг, “Гялс” төв, “Шинэ эрүүл мэнд” сэтгүүл, “Галт халуун ус” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулжээ. Мөн ардын эм, эмийн бүтээгдэхүүн, даралт бууруулдаг эмчилгээний дэр, эрүүл мэндийн сэтгүүл, ном зэргийг худалдаалав. Энэ үеэр эмнэлэг болон оношилгооны байгууллагууд үнэ төлбөргүй иргэдийн даралтыг үзэж, чихрийн шижингийн оношлогоо хийж өгч байгаад иргэд ам сайтай эзэндээ хүрсэн ажил болж чадлаа хэмээн ярьж байлаа.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)