Эмч нарт зориулсан бага хурал болно

Маргааш “Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал болно.
Маргааш “Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал болно. Хуралд БНСУ-ын эмч, гастроэнтерлогич профессор хүрэлцэн ирж эмчилгээний шинэ үеийн дэвшилтэт арга зүйн талаар илтгэл тавьж, ам ходоод гэдэсний замаар хооллох боломжгүй өвчтөнийг судсаар тэжээж, амин хүчил электролит, илчлэгээр хангах өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг танилцуулах юм байна. Түүнчлэн, “Азиа-Фарма” ХХК-иас санаачлан зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хуралд хот, хөдөөгийн 200 гаруй эмч, эм зүйч нар оролцох юм. Тус хурал Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)