Цусан дахь сахарыг хэмжигч багажтай болжээ

Монголын мянганы сорил - тын сангийн эрүүл мэндийн төслөөс орон нутгийн онош логоо эмчилгээ болон дүүргийн Эрүүл мэн дийн төвүүдэд глюкозжсон гемоглобин хэмжигч багаж гардуулан өгчээ.
Монголын мянганы сорил - тын сангийн эрүүл мэндийн төслөөс орон нутгийн онош логоо эмчилгээ болон дүүргийн Эрүүл мэн дийн төвүүдэд глюкозжсон гемоглобин хэмжигч багаж гардуулан өгчээ. Манай улсын хэмжээнд ганцхан байсан энэ багаж цусан дахь сахарын хэмжээг тодорхойлдог бөгөөд чихрийн шижинтэй хүмүүсийн өвчлөлийн явцын хяналтыг үнэлэх, хүндрэлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой шинжилгээний дэвшилтэт технологийн нэг юм. 138.720.000 төгрөгийн үнэтэй энэхүү багажийг АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад үнэ төлбөргүйгээр өгч байгаа юм. Мэргэжлийн эмч нарын мэдээлж байгаагаар манай улсад 60-80 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай боловч 2009 оны байдлаар 7 мянга гаруй хүн чихрийн шижинтэй болох нь лабораторийн төвшинд тогтоогдсон байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • amin (83.115.187.171)

    2012-04-11

    unegui ugsun bagajaar unegui onshilj uguusei