Үндэсний брэнд “ОCOUTURE” Өвөрмонголд цэцэглэлээ

Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан  “O couture” брэнд жилээс жилд өргөжин тэлж, Монгол хүн Монгол брэндээр гангарах тэрхүү боломж нөхцөлийг бүрдүүлсээр буй.  Ур ухаан, хичээл зүтгэлээрээ амжилттай яваа авьяаслаг бүсгүй Д.Отгонжаргалыг манай уншигчид загвар өмсөгч Э.Энхболдын гэргий гэдгээр андахгүй биз ээ. Загварын салбарт цахиур хагалж яваа Д.Отгонжаргал саяхан 17-р жарны урвуулагч хэмээх Шаргачин гахай жилийн Цагаан сард зориулсан шинэ загваруудаа ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай танилцуулжээ. Ер нь бол  OCouture брэнд нь Өвөр монголын зах зээлд хэдийнээ танигдсан брэнд. Хубилай хааны хатан Чинбай хатны нэрээр буюу CABI нэрээр Өвөр Монгол ахан дүүс андахгүй мэддэг аж. Ийн хятадын зах зээлд гараад нэг жил болж байгаа уг брэндийн хамт олон нэг жилийн ойд зориулж “CABI wonderland Fashion Show” зохион байгуулж  Шаргачин гахай жилийн сар шинийн баярт зориулан гаргасан шинэ загваруудаа танилцуулсан байна. Тэдний шинэ загварыг Өвөр Монголын олон сайхан бүсгүйчүүд машид сонирхож, дэлхийд гайхагдах Монгол брэнд нь дэргэд нь ирсэн ихэд талархаж байгаа гэнэ.
Уг үйл ажиллагаанд О Couture брэндийг төлөөлж моделууд ,  make up artist, Hair Stylist болон менежментийн баг нийлээд 30 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Үндэсний брэнд “ОCouture”  Өвөр Монголд цэцэглэлээ Image may contain: 3 people, people smiling, people standing and outdoor
Тус загварын шоуны үеэр Өвөр монголын олны танил эрхэмүүд болон бизнес эрхлэгч, төрийн албаны хүндэт зочид хүртэл хүрэлцэн ирсэн нь О Couture брэнд тэнд хэрхэн үнэлэгдэж байгааг илэрхийлэх аж. Шоуг  WeChat-р дамжуулан Хятад даяар шууд дамжуулалт хийхэд 2 цагийн дотор 200,000 гаруй хүмүүс үзжээ. Тиймээс ч О Couture брэндийн хамт олон энэхүү үйл ажиллгаанаас илүү ихийг хийж бүтээх, дэлхийн зах зээлд Монгол брэндийг таниулах урам зоригийг зоригийг авсан нь мэдээж.

Үндэсний брэнд “ОCouture”  Өвөр Монголд цэцэглэлээ Image may contain: 3 people, people standing
Загварын салбарыг дэмжиж, үндэсний брэнд маань олон улсын зах зээлд тэрхүү боломжийг олгож дараах байгууллагууд дэмжиж хамтран ажиллажээ. Нийслэлийн_Засаг_Даргын_Тамгын_Газар, Эрдэнэт_Хивс, Aero_Mongolia_LLC, Хөх_Хот_Дахь_Сэнгүр_Брэндийн_Төлөөлөгчийн_Газар. Эдгээр газруудад О Couture брэндийн хамт олны өмнөө гүнээ талархал илэрхийллье. Дашрамд дуулгахад  удахгүй болох гэж буй сар шинийн баярт зориулсан үндэсний шинэ загварууд “Зайсан Хилл” цогцолборын Grand давхарт байрлах “Mongolian_Brands_Boutique” дэлгүүрт худалдаалагдаж байна.  
 Утас: 77229700

Үндэсний брэнд “ОCouture”  Өвөр Монголд цэцэглэлээ Image may contain: 1 person, standing, dancing and indoor

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)