“70 агшин-70 түүх” уралдаан зарлав

​​​​​​Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар, Монголын гэрэл зураг, мэдээллийн MONGOLIAN PHOTO NEWS сэтгүүлээс хамтран “70 агшин-70 түүх” сэдэвт гэрэл зургийн тааварт уралдаан зарлаж зарлав.

CCTV-гийн Монгол хэлний салбарын mn.cctv.com сайт болон фэйсбүүк дэхcctvmongol пэйж, Монгол улсын inet.mn сайтуудад өдөрт нэг түүхэн гэрэл зургийг асуултын хамт нийтлэх юм байна. Уралдаанд оролцогчид тухайн гэрэл зургийн доорх сэтгэгдлийн хэсэгт асуултын хариуг бичих бөгөөд нийт гурван сарын хугацаанд 70 гэрэл зурагт хангалттай хариулт өгсөн нэг хүнийг “Хуавэй” брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утсаар урамшуулах ажээ.
Хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон тус тааварт уралдаан нь хоёр орны найрамдалт харилцааны түүхийн талаарх хүүхэд, залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)