Шинийн нэгний нарыг “МОНГОЛ” дуугаар мандуулав

Амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хөг хэмнэлийг бий болгож, шинэ орон зайг эзэлж чадсан хамтлаг бол ЧОНО. 

Харанга, Хурд, Чингис хаан хамтлагийн шийрийг хатааж, залгамжлаж буй Чонынхон хэсэг завсарласны эцэст уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон билээ. Тэд ЧОНО-2018 тоглолтоо үзэгч фенүүддээ хүргэж, сэтгэлд мөнхөрсөн уянгалаг сайхан дуунуудаа сэргээн дуулж, цоглог хэмнэлттэй уран бүтээлээ шинэчлэн найруулаад буй. 

19 жилийн түүхтэй "ЧОНО”-ынхон эргэн ирэхдээ ТЭСРЭЛТ хийсээр байгаа...Тэгвэл тэд ээлжит нэгэн тэсрэлтээ Цагаан сарын шинийн нэгний өглөө задлаж байна. 

Амьд хөгжмийг язгуур урлагтай хослуулан МОНГОЛ хэмээх эх орны сэдэвт дуу мэндэллээ. Монгол орны мөн чанарыг илтгэсэн эл бүтээлийн нэгэн чимэг нь Болор цомын эзэн зохиолч, яруу найрагч, Нобелийн шагналд нэр дэвшиж буй Д.Урианхай юм. Тэрээр өөрийн гайхалтай яруу найргаар Монгол дуунд чимэг нэмж, үгийн шаглаагаар Монголыг гоёжээ. Энэ уран бүтээл бол яах аргагүй Монголыг дэлхийд таниулсан уран бүтээл болох нь лавтай. Дууны үг, ая, клип, зохиомж гээд бүгд гайхалтай "төгс” хийгдсэн уран бүтээлийг уншигч та бүхэндээ сонирхуулъя. 

Хаврын урь орж, Гахай жилийн нартай хамт "ЧОНО”-ын МОНГОЛ мандлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Дашдаваа (203.91.115.50)

    2019-02-10

    Хөг аялгуу зохицсон гайхамшигт бүтээл төржээ баяр хүргэе