2020 оны намрын ногоон байгууламж хэлбэржүүлэлтийн ажил үргэлжилж байна

2020 оны намрын ногоон байгууламжийн ажил хэлбэржүүлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны орчны /цонх хааж ургасан, хөвөн ихээр ялгаруулж буй эм улиас мод/ навчит моддыг хэлбэржүүлэхээр цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн 5 байгууллагын 6 бригадын 67 мэргэжлийн цэцэрлэгч төвийн 6 дүүргийн 446 байршлын 14809ш навчит модыг наймдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны хооронд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар:

ХТГ хязгаарлагдмал хэрэгцээний буюу ЕБС, цэцэрлэг, орон сууц орчны нийт 10 байршилд 1134 ш,
Хан-Уул ТҮТ 7 байршилд 519 ш навчит мод,
ЧД-ийн дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК 7 байршилд 435ш,
Охь мандал ХХК 3 байршилд 435ш,
Грийт пинус ХХК 5 байршилд 576ш навчит мод, нийт 34 байршилд 3182 ш навчит модыг хэлбэржүүлээд байна.

Харин 10 дугаар сард орон сууцны орчны айлын цонх халхалсан, үзэгдэх орчин хязгаарласан улиас модыг авто өргөгчтэй машин ашиглан хэлбэржүүлнэ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын ЗАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)