Галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
- 2 цаг 27 мин
- Байгаль орчин
- 0

Намрын цагт өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасахын зэрэгцээ салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг.
Тиймээс иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины ишийг бүрэн унтраах, айл өрхүүд халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)