Та жингээ мэддэг үү?

Та саяхан өөрийгөө пүүлж үзсэн байлаа ч гэсэн энэ чинь маш энгийн асуулт гэж бүү бодогтун. Бас өдрийн дараа, оройдоо, цагийн дараа буюу түүгээр ч барахгүй 10 минутын хойно жин хэрхэн өөрчлөгддөг вэ? Хүний биеийн жин тогтмол хэлбэлзэж байдаг. Жинг үсрэлт маягаар ихэсгэдэг хоол идэх мэтийн хэлбэлзэлийн түргэн илрэх шалтгаанаас гадна байнгын удаан, үл мэдэгдэх өөрчлөлт бий болгодог бусад хэд хэдэн шалтгаан бий. Энэ тухай анх удаа 300 орчим жилийн өмнө Санкториус тааварласан байна. Тэрээр асар том пүү хийж хэдэн цагийн турш түүн дээрээ сууж өөрийн жингийнхээ өөрчлөлтийг ажиглаж байв. Туршилтын үр дүн маш их гайхал төрүүлж нэрт эрдэмтэн, тэдний нүдэн дээр турахыг үзэх хүсэлд автагдсан олон тооны хүн түүний лаборатори руу цувах болжээ. Харин жингийн өөрчлөлт ч мэдэгдэхүйц байсан бөгөөд Санкториус хоногт жингээ килограмм орчим алдаж байв.

Жингийн алдагдал олон шалтгаантай юм. Зөвхөн бие махбодоос нүүрсхүчлийн хий ялгаран гарснаар хүний жин хоногт 75-85 граммаар буурдаг байна. Энэ ч мэдээжийн бага хэрэг. Уушгинаас хоногт 150-500 грамм, бас арьсыг нэвчин түүнээс ч илүү их ус ууршдаг. Хүний хөлс биеэрээ том том дуслаар урсдаггүй боловч тэрээр зогсоо зайгүй хөлөрсөөр л байдаг. 

Арьсны бүх гадаргуугаар тархсан хөлсний тоо томшгүй булчирхайн нүхнээс хөлсний маш жижиг гагцхүү микроскопоор харж болохуйц дуслууд ялгаран гарна. Агаар хангалттай хуурай байвал тэрээр, шинэ дусал булчирхайнаас ялгарахаас өмнө ууршин амжиж, арьс ч хуурайшина. Хүйтэн агаартай үед арьснаас 250-1700 грамм ус ууршдаг. Халуун хуурай агаартай үед биеийн хүнд ажил гүйцэтгэхэд хөлсний ялгарал хоногт 10-15, бас зарим үед цагт дөрвөн литр хүртэл өсч болох бөгөөд энэ тохиолдолд арьс ч хуурайшиж болно. Хамгийн даруухан тооцоолсноор өмнө зүгийн хүн далан жил амьдрахдаа 70-150 тонн, төмөр замын гурван том цистерн хөлс ялгаруулдаг байна.

Хөлс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 
Түүнийг их хэмжээгээр ялгаруулах нь бие махбодын юунд нь хэрэгтэй юм бэ? Тэгэхлээр хүний бие махбод хэт халах явдалтай тэмцдэг. Ууршихад их хэмжээний, литр хөлсөнд 600 калори дулаан зарцуулагдана. Энэхүү бүх дулааныг хүний биеэс авчихвал түүний температур нь 10 орчим градусаар буурахсан билээ. Харамсалтай нь, бидний биес дулааны гагцхүү багахан хэсгийг ууршуулахад зориулан өгдөг учраас хөлсний ялгаралт нь биеийн хөргөлтийг хангаж чаддаггүй, харин хэт халахаас л биднийг хамгаалдаг. Уушги болон арьснаас ус ууршсаны ачаар л хүний биеийн температур нь, агаарын температур 40-50 градус хүртэл ихэссэн байхад ч, хэвийн 37 градус орчим байна. 
Хөлрөх нь тэр болгон ашигтай биш юм. Агаарт чийг их байх үед хөлс удаан ууршиж том дусал болон биеэр урсч амар заяа үзүүлдэггүй. Ууршилт байхгүй болохлоор хөрөлт ч явагдахгүй шүү дээ. Ийм учраас хуурай цөл дэх халууныг дулаан орны чийглэг ойнхоос тэсвэрлэхэд хялбар байдаг. 

Хөлс их хэмжээгээр ялгарах явдал хоргүй юу? 
3-5 литр ус алдах нь ямар ч гэсэн цангааж тарчлаах боловч ойрын хугацаанд нөхөж чадвал амьдралд аюулгүй юм. Хүн ямар нэгэн шингэн зүйлээс эрс татгалзан амиа хөнөөх гэсэн 1821 онд Францад болсон тохиолдол мэдэгдэж байгаа билээ. Түүний амьдрал 17 өдөр үхэлтэй тэмцэлдсэн юм. Энэ хүний мацаг барьсны 15 дахь өдөр ч гэсэн ус ханатал өгч түүнийг аварч болох байсан билээ.

Хөлс үүсгэдэг усыг хаанаас олж авдаг, бас хүний уусан шингэн хаана хадгалагддаг вэ? 
Хөлсний булчирхай нь усыг цуснаас авдаг. Харин хөлсний ялгаралт хэт их хэмжээнд хүрээгүй байхад цус бүлэгнэж бага болсоор байдаггүй. Цус, усаа алдаж эхэлмэгц л агуулахаас тэр хэмжээний ус цусны гулдралд орно. /Арьсан доорх эд эс, булчин болон бусад эрхтэн усны агуулах болон ашиглагдана/ Yүний эсрэг нь хүн ус уувал тэр нь ходоодноос цус руу сорогдож тэр дороо зохих хэмжээний ус, цуснаас агуулахад шилжин очно.

Агуулах дахь цусны нөөц нь, ялангуяа шувуу болон нисэгч шавьжнуудад их биш байна. Тэр нь сэрүүн агаартай, амьдралын үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үед ч гэсэн дөнгөж хоёрхон хоногт хүрэлцэнэ. Гэтэл усны нөөц заавал байх ёстой. Ус нөөцлөх хамгийн өвөрмөц аргыг балт зөгий бүтээжээ. Хэдэн мянган нас гүйцсэн шавьж, асар олон тооны авгалдай бүхий бүл нөөцгүй байж болохгүй. Гэнэт агаар муудаж хэдэн өдөр ч нисч болохгүй болгох юм билээ. Тэгвэл авгалдайгаа яах вэ? Балт зөгий ч энэ байдлаас гарах арга олсон байна. Хэрэв үүрийг нээж үзвэл сархианд хөдөлгөөнгүй зүүгдсэн том ажилчин зөгий хаа нэгтээ зайдуу байхыг харж болно. Энэ нь амьд цистерн юм. Ус зөөх балт зөгийнүүд бүх илүүдэл усыг тэдний хөеө рүү дүүртэл шахахад хүндэрсэн зөгий нь нисэхээр барахгүй, мөлхөх ч чадвараа алддаг байна. Агаар нэг өдөр муудахад тэдний хэвлий нь мэдэгдэхүйц багасч цистерн хоосорно 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)