Тархины GPS-ийг нээж, Нобелийн шагналтнаар тодорлоо
- 2014-10-08
- Дэлхий
- 0
Норвегийн нийслэл Стокгольм хотноо даваа гаригт уламжлалт Нобелийн долоо хоног эхэллээ. Шинжлэх ухаан, нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, шилдгүүдийг тодруулдаг энэ арга хэмжээ 113 жилийн түүхтэй юм. Эхний өдөр “Анагаах ухаан, физиологи” хэмээх номинациар шилдгүүдийг нэрлэсэн. Энэ салбар дахь шагналын эздээр энэ удаад Англи гаралтай Жон О’Киф, Норвеги гаралтай гэр бүлийн хоёр болох Май Брит Мозер, Эдвард Мозер гэсэн гурван эрдэмтэн тодорчээ. Эрдэмтдийг хүний тархинд байршил зүйн зураглал бий болгодог эсүүд илрүүлж, нейрофизиологийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн байна. Эдгээр эс нь хүний тархинд GPS-ийн үүрэг хүлээж, орон зайд баримжаалах чадвар олгодог гэнэ. Жон О’Киф анх 1971 онд тархин дахь байршил зүйн системийн нэг хэсгийг илрүүлснийг Нобелийн хорооны сайт дээр мэдээлжээ. Эдгээр эрдэмтний нээлт нь олон зууны турш эрдэмтэн мэргэд, гүн ухаантнуудын хувьд оньсого мэт байсан “Хүн яаж тархиндаа орон зайн зураглал бий болгодог вэ” гэсэн асуултад хариу өгсөн юм. Норвегид энэхүү шагналыг түүхэн үйл явдал боллоо хэмээн олон хүн үнэлсэн байна. Норвегиэс нэг дор хоёр судлаач, тэр тусмаа анагаах ухааны салбарт анх удаа Нобелийн шагналтан тодорсон тухай мэдээлэл тус улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ. Шагналын эздэд Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг баяр хүргэсэн бол Май-Бритт Мозер нөхөртэйгөөцуг шагнал авсандаа маш их жаргалтайгаа байгаагаа ярьжээ. Тэрбээр “Бид өдөр бүр өглөө цайгаа ууж байхдаа хүртэл ажлынхаа тухай зөвлөлдөх боломжтой байдаг” гэжээ. Түүнчлэн шагнал авах болсноо анх сонсоод ажлынхаа өрөөнд гүйж ороод хаалгыг нь түгжиж, уйлсан тухайгаа ярьсан гэнэ. Нобелийн хорооноос шагналд нэр дэвшигчид, тэднийг са нал болгосон хүмүүсийн тухай мэдээ лэл түгээдэггүй ч Шведийн сонин хэвлэлүүдийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн хэсэгт энэ тухай өөрсдийн таамгийг дэвшүүлсэн нийтлэл гардаг. Харин тэдгээрт энэ гурван эрдэмтний нэр өмнө нь багтаагүй аж. Өнгөрсөн онд анагаах ухаан, физиологийн салбар дахь Нобелийн шагналын эздээр АНУ-ын эрдэмтэн Жэймс Ротман, Рэнди Шекман, Томас Зюдхоф нар тодорсон. Тэд эсийн дотор шимт бодис дамжуулдаг арга замын тухай нээлт хийсэн байна. Харин 2011 онд Канадын судлаач Ральф Стайнманыг шагналын эзнээр тодруулсан нь бүтэлгүйтэж байж. Шагналын эзнийг зарласан даруй эрдэмтэн гурван өдрийн өмнө нас барсан нь тодорхой болжээ. Гэтэл Нобелийн гэрээслэл ёсоор тухайн үед амь сэрүүн байгаа хүнд шагнал өгөх ёстой. Ингээд Нобелийн хорооныхон шуурхай хуралдаж, дөрвөн цаг хэлэлцсэнийхээ дараа шийдвэрээ хэвээр үлдээхээр болсон аж. Нобелийн долоо хоногийн хугацаанд өдөр бүр шагналтнуудыг зарлана. Пүрэв гаригт химийн салбар дахь шилдгийг, баасан гаригт энх тайвны шагналын эзэн тодрох юм. Шведийн банкнаас 1968 онд бий болгосон Нобелийн эдийн засгийн шагналын эзнийг ирэх даваа гаригт зарлана. Харин уран зохиолын салбар дахь шилдгийг хэзээ зарлах нь тодорхой бус боловч уламжлал ёсоор аравдугаар сарын аль нэг пүрэв гаригт болдог байна. Шагналын эздэд шагналыг нь гардуулах ёслол ирэх баасан гаригт буюу Альфред Нобелийн нас барсан өдөр болох юм.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
(92.94.119.58)
uher mongold jinhene setguulch baihgui baihaa medrel muutai yumnuud medeelelee shalgaj medej oruulmaar yum
NOMAD (78.52.171.202)
NUUDELTSIDIIN GEND NAAD JM SHIN BAIDAG SHDEE::: EVROPIIHOND BAIHGUI ERT USTSAN HARIN NUUDELTSIN ARD TUMEND ODOO TS BAIDAG
ok (182.160.40.86)
swediin niislel ni stockholm, norvegiinh oslo shdee. jaahan ajildaa anhaaraltai baigaachee