Оросын эдийн засаг хямралын ирмэгт тулжээ
- 2014-10-14
- Дэлхий
- 0
Сүүлийн үед рублийн ханш 1990-ээд оноос хойш унаж байгаагүй хэмжээнд уналаа. Дээр нь гадаадын хөрөнгө оруулагчид 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй зүйрлэхүйц их хэмжээгээр хө рөн гөө татаж, Оросын эдийн засаг энэ онд ердөө 0.5 хувиар өсөх тооцоо гарсан байна. Гэхдээ энэ тухай тоо баримтыг иргэд нь Ерөнхийлөгч В.Путиний амнаас олж сонссонгүй. В.Путин өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр үг хэлэхдээ улс оронд нь төсвийн хүрээнд өгсөн амлалтуудаа бие лүүлэх, тухайлбал ирэх онд батлан хамгаалах зардлаа 80 тэрбум ам.доллараар өсгөж, ДНБ-ий дөрвөн хувьд хүргэхэд хангалттай нөөц байгааг дурдсан. Тэрбээр хөрөнгө оруулагчдад хандан Оросын стратеги бодлого өөрчлөгдөөгүйг хэлж, улс орон нь хөгжин цэцэглэж, дэлхий ертөнцөд нээлттэй, чөлөөтэй болно гэж харж байгаагаа хэлсэн юм. В.Путин ийм өөдрөг үзэл баримталж байгаа нь гадаад, дотоодын улс төрийн хүрээнийхэнд нэлээд эргэлзээ төрүүлжээ. Тэрбээр 2015-2017 оны төсвийн төлөвлөгөөг өнгөрсөн сард танилцуулахдаа ирэх онд инфляци зургаан хувьтай, эдийн засаг 1.2 хувиар өсч, газрын тосны үнэ 100 ам.доллараас буухгүй гэсэн өөдрөг таамаглалд тулгуурласан байна. Гэтэл Дэлхийн банкнаас арай өөр таамаглал дэвшүүлж, “Газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.доллар хэвээр байсан ч Оросын эдийн засаг 0.3 хувь өснө гэсэн хувилбар илүү бодитой” хэмээн үзсэн бол бие даасан шинжээчид “Инфляци найман хувьд хүрнэ” гэж үзсэн байна. Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал тогтворгүй хэвээр боловч сүүлийн үед газрын тосны зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давс наас нэг баррелийн үнэ 90 ам.доллараас бууж, нэг хэсэгтээ эргээд өсөх найдвар бага аж. Гэтэл ОХУ төсвийнхөө орлогын 50 гаруй хувийг газрын тос, шатдаг хийн борлуулалтаас бүр дүүлдэг. Газрын тосны үнэ нэг ам.доллараар буурахад л Оросын төсвийн орлого 2.3 тэрбум ам.дол лараар буурдаг аж. Орлого буурч, зарлага нэмэгдэж буй энэ нөхцөлд эрх баригчид орлогын үндсэн эх сурвалжуудыг хяналтдаа авахыг хичээж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард “Башнефть” компанийн томоохон хувийг эзэмшигч В.Евтушенковыг барив чил-сан нь төрийн мэдлийн “Рос нефть” компани хоригт өртөж, орлого нь буурсантай холбоотой гэж үздэг. Оросын эдийн засагт гарч буй эдгээр сөрөг хандлага нь барууны орнуудаас тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой гэж үзэх тал бас бий. Гэхдээ“Оросын эдийн засагт хориг арга хэмжээ нөлөөлж эхлэхээс өмнө дээрх сөрөг хандлагууд илэр сэн” гэж мэргэжилтнүүд үз дэг. Тухайлбал, 1990-ээд онд ОХУ-ын Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Андрей Нечаев энэ тухайд өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгсөн. Тэрбээр “Оросын эдийн засагт хүндрэл учирсан тухайд өрсөлдөөн бага, өмч хөрөнгийн хууль эрх зүйн хамгаалалт сул, хөрөнгө оруулалтын орчин муу зэргийг дурдаж болно. Бид 2013 онд чөлөөт уналтанд орсон нисэх онгоц шиг л явж ирсэн” гэжээ. Оросын томоохон корпорациудын эсрэг тавьсан хориг нь тэдэнд барууны санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох, зээллэг авах боломжийг нь хаасан. А.Нечаев одоо “Оросын санхүүгийн корпораци” хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрбээр Оросын эрх баригчдаас АНУ болон Европын холбооноос хүнсний зарим нэрийн бараа импортлохыг хориглосныг “Бүр тэнэг үйлдэл” гэж дүгнэжээ. “Одоогоор Москвад тэр бүр анзаарагдахгүй байгаа боловч зах хязгаар нутагт хүнсний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Засгийн газраас дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдгээр импортын барааг орлуулж болно гэж мэдэгддэг. Гэтэл үүнд цаг хугацаа шаардагдана. Захиргааны аргаар биологийн үйл явцыг хурдасгах боломжгүй. Үнээг өсгөж, том болгоход тодорхой хугацаа хэрэгтэй” гэжээ. “Оросын эрх баригчид хүнс ний им портод тавьсан хоригоо нэн даруй цуцалсан ч хүнд байд лаас гарах боломжгүй” гэж ба рууны шинжээчид үзсэн байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас улс төрийн хурцадмал байдал арилбал ирэх онд эдийн засаг нь ердөө 0.9 хувиар өснө хэмээн тооцоолсон аж. А.Нечаев төс вийн зардлыг олон чиглэлээр ту хайлбал батлан хамгаалах салбарын зардлыг хасах шаардлагатай гэж үздэг. Харин геополитикийн хувьд маш хур цадмал өнөөгийн нөхцөлд батлан хамгаалах салбарын зардлыг буу руулах боломжгүй нь тодорхой юм. Дээр нь Оросын эрх баригчид зардлаа аль ч чиглэлээр танах сонирхолгүй бай на. Тухайлбал, хүн амаа өсгөх зо рилгоор хоёр ба түүнээс олон хүү хэдтэй эхчүүдэд нэг удаа олгодог тэтгэмжийн хөтөлбөрийг Засгийн газрын тэргүүн Д.Медведев өнгөр сөн долоо хоногт шүүмжилсэн. Харин А.Нечаев“Оросын эдийн засгийг доош нь татаж байгаа гол хүчин зүйл бол авлига” гэж үзсэн байна. “Оросын бизнесмэнүүд албан ёсны болон авлигын гэсэн хоёр давхар татвар төлдөг” гэжээ. Дээр нь Оросын орон нутаг, бүс нутгийн удирдлагууд төсвийн зардал буурсанаа бизнесийнхэнд хандан дэмжлэг эрдэг гэдгийг ярьсан байна. Тэрбээр“Үүнээс болж тэд хөрөнгө оруулалтын болон зам барих, инновацийн хөтөлбөрөө танахад хүрдэг” гэжээ. Энэ бүхэнд улс төрийн нөлөө лөл бий. Бүс нутгийн захи раг-чид Кремлийн удирдлагын дэмж-лэггүйгээр сонгогдох боломжгүй байдаг. “Иргэний санаачилга” нэр тэй сөрөг хүчний жижиг намын тэргүүн А.Нечаев “Таныг мужийн захирагч болгосон хүнд эргүүлээд“Санхүүгийн бодлого чинь буруу байна” гэж хэлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд. Тийм үг хэлбэл хариуд нь “За, тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх өөр хүн олъё гэсэн хариу сонсох нь тодорхой” гэсэн юм. Өмнө нь өндөр албан хашиж байсан либераль үзэлтнүүд энэ тухай дуугарч байсан бол өөр хэрэг. Гэтэл төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд хүртэл хэлэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Антон Силуанов Орос орон энэ их цэргийн зардлыг дийлэхгүй гэсэн бол урьд нь А.Кудрин энэ тухай зоригтой дуугардаг байсан. Дээр нь ОХУ-ын Эдийн засгийн сайд, төв банкны тэргүүн хоёр гадаадын хөрөнгө оруулалт буурч буйд санаа зовинож байгаагаа илэрхийлсэн юм. Тус улсын хамгийн том банк болох “Сбербанк”-ны тэргүүн өнгөрсөн долоо хоногт Орос улс бүтцийн хувьд асар том асуудалтай, газрын тосны үнээс хэт хамааралтай болж, ЗХУ-ын алдааг давтаж болзошгүйг сануулсан. “Сбербанк”-ны тэргүүн Герман Греф“Сүйрэл дагуулсан гол шалт гаан нь хуучнаар Зөв лөл тийн удирдлагын оюун санаа хэт хөшүүн, мэдлэггүй бай сантай холбоотой. Тэд эдийн зас гийн хөгжлийн зүй тогтлыг ойшоогоогүй. Бид үүнтэй адил нөхцөл бүрдүүлж болохгүй” гэжээ. Тэрбээр Оросын шинэ удирдлага хуучин ЗХУ-д байсан шиг иргэдээ ГУЛАГ-аар хөдөлгөх боломжгүй гэд гийг хэлсэн аж. Оросын эдийн за саг тай холбоотой түгшүүр одоо гоор иргэдийнх нь үзэл бодолд нөлөөлөөгүй аж. Харин ч гадны шахалт дарамтад орсон улсынхаа удирдагчийн бие даасан бодлого ард иргэдийнхээ дунд дэмжлэг хүлээж, хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд эрх баригчдад үнэнч хэвээр, дээр нь барууны хориг арга хэмжээнүүд эдийн засгийн бодлогын алдааг гадны хүчин зүйлээр тайл-барлах боломж олгож байна. Гэвч оны эхний зургаан сард хөрөнгө оруулагчид Оросоос нийт 75 тэрбум ам.доллараа татсан. Мөн сүүлийн үед рублийн ханш эрс унаж, төв банкнаас нь ханшийг тогтоон барихын тулд өдөртөө хэдэн зуун сая ам.долларын интервенци хийж эхэлснээс зөвхөн энэ сард валютын нөөцөөсөө гурван тэрбум ам.долларыг зах зээлд гаргаад байна. Гэвч энэ байдлаар удаан барихад хэцүүгээс гадна оны эхнээс хойш рублийн ханш нэгэнт 20 гаруй хувь унаснаас импортын бараа, үйлчилгээний үнэ өсч, иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлж эхэлжээ.
Д.МӨНХБОЛД

Сэтгэгдэл (11)
(202.21.106.122)
Лекер Митош:Если Тогтамыш/Тогтох хаан/ и Тамерлан не воевали бы между собой и не ослабили бы себя от России вообще не было бы в природе.
(202.21.106.122)
комент россии: РОССИЯ ЭТО ИМПЕРИЯ ЗЛА ДОЛЖНА БЫТЬ УНИЧТОЖЕНА. белоросы страдают от ИМПЕРИи ЗЛА россии, не меньше чем украинцы.Белорусы,украинцы,грузы,прибалты,казахи,татары,якуты,буряты,калмыки, и другие - обьединимся в анти-имперский фронт
(180.235.184.182)
uursdiiguu l hicheecgee
(202.21.106.166)
Uursdiinhuu uchriig ehleed olj surah heregtei, hudlaa haltar hultar medeelel orchuulj tavih uchir dutagdaltai, uil yavdal asuudliig olon talaas ni harj bich!
ZOCHIN (103.229.121.210)
HUNIIG HELEHEER OORIIGOO HEL DEE KHYAMARLAA KHYAMARLAA GEED MONGOLOOS DOOR BAINA UU
ZOCHIN (103.229.121.210)
HUNIIG HELEHEER OORIIGOO HEL DEE KHYAMARLAA KHYAMARLAA GEED MONGOLOOS DOOR BAINA UU
ZOCHIN (103.229.121.210)
HUNIIG HELEHEER OORIIGOO HEL DEE KHYAMARLAA KHYAMARLAA GEED MONGOLOOS DOOR BAINA UU
(112.72.13.142)
рублийнханш унаж юмны үнэ нэмэгдэж бна.
гөлөш (114.242.250.2)
Орос хятад 2 удахгүй дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Эргэлзэх хэрэггүй.мөнхболд гөлгөө. Эхлээд алтантуяа. Элбгээ .улаан . Гэх мэтиыг тэнэгүүд монголыг яхж сүйрүүлж бхыгааг олж. Сжрээтэн ухаантай юм бол параа нь хүний хэрэгт хушуу дүр
иргэн (150.129.141.160)
Тийм шүү. Баруун, америкт юуны төлөө долдойлоно вэ. Тэд чамайг сайхан хөөргөж магтаж чадна, харин бодитой тусламж өгөөд байхгүй дээ. Хүнийг хэлэхээр манайхан өөрийгөө цэгнэмээр байна. Валютын ханшийн өсөлт, төгрөгийн уналт, хаалгаа барьсан мянга мянган аж ахуйн нэгжүүд, гапаадын хөрөнгө оруулалтын татралт, өр зээлийн замбараагүй өсөлт, үнийн үсрэлт, хууль дүрэмгүй, хариуцлагагүйн гамшиг, мянга мянган шоу.
зочин (183.177.97.21)
барууны америкийн бууны нохой болж битгий худал зүйл бичээч. мөнгө авчихсан юм уу чи