Маргаашнаас ихэнх нутгаар цас орно
- 2016-03-22
- Цаг агаар
- 0

Энэ сарын 23-27-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ гарлаа.
Маргааш төвийн нутаг, говийн нутгийн зарим газраар, нөгөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна.
Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
Хугацааны сүүлчээр дулаарна гэж ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
О.Түвшинзаяа

Сэтгэгдэл (0)