Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

 

     Ойрын өдрүүдэд зарим аймагт цас орж хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

 

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх бөгөөд өнөөдрөөс ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Энэ нь дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Ус цаг уурын газраас мэдээллээ.

 

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагг хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

 

Мөн Ус цаг уурын орчны хүрээлэнгээс “Малчид, тээвэрчид, ард иргэдэд энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)