Цасаар шуурна

 

        Булган, Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасаар шуурч, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороогоор шуурах тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст өнөө дөр нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөн-дийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11хэм дулаан байна. Маргаашнаас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)