Сэрэмжлүүлэг ! Их хэмжээний бороо орно

 

Малчид, иргэдийн анхааралд:

 

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2016 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

 

 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн, 17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 14-нөөс дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)