Ирэх даваа гариг хүртэл ихэнх нутгаар бороотой
- 2016-06-17
- Цаг агаар
- 0

Ойрын өдрүүдэд бороо орж , сэрүүсэх төлөвтэй байна . Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх даваа гариг хүртэл ихэнх нутгаар бороо орох бөгөөд өнөөдөр баруун болон зүүн аймгын нутгаар , маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар , нөгөөдөр ихэнх нутгаар , энэ сарын 20- нд төв болон зүүн аймгийн нутгаар бороо орох тул гол , мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна . Хугацааны эхэнд нийт нутгаар өдөртөө 17-22 хэм , шөнөдөө 6-13 хэмийн дулаантай байх бол хугацааны төгсгөлд шөнөдөө 11-18 хэм , өдөртөө 26-31 хэмийн дулаантай байх ажээ . Түүнчлэн сүүлийн өдрүүдэд орсон борооноос үүдэн Алтайн нуруунаас эхтэй Булган , Харбут , Ховд гол , Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд , Орхон , Улиастай гол , Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн , Баянхонгор аймгийн Байдраг , Шаргалжуут гол , Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрчээ . Тиймээс иргэд баталгаатай гүүр , гарам , гарцтай газраар автомашинтай зорчих , хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж , тоглуулахгүй байх , хүүхдэд тавих хараа , хяналтаа сайжруулах , амралт , чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол , усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна .
М.Энх

Сэтгэгдэл (0)