Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ
- 2016-08-09
- Цаг агаар
- 0

Ойрын гурав хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, өнөөдөр баруун аймаг, маргааш ихэнх нутгаар, энэ сарын 11-нд нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна. Улаанбаатар хотод энэ сарын 8-12-нд шөнөдөө 10-17, өдөртөө 20-28 хэмийн дулаан байна. Салхи секундэд 7-12 метр байх бөгөөд түр зуурын бороо орно. Энэ сарын 9-14-нд төв, баруун, зүүн, говийн аймгуудын нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсч, дуу цахилгаантай бороо орно. Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 17- 22, шөнөдөө 6-11 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)