Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно
- 2016-08-11
- Цаг агаар
- 0

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Энэ сарын 15-ныг хүртэлх ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхи маргааш, 14-нд говь, тал хээрийн нутгаар, 13-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 20-25 хэмийн дулаан байна.

Сэтгэгдэл (0)