Ихэнх нутгаар хүчтэй салхилж, цасаар шуурна
- 2016-10-13
- Цаг агаар
- 0

Маргаашаас ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, маргааш баруун аймгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах юм байна. Мөн салхи маргааш баруун аймгийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороогоор шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх урьдчилсан мэдээ гарчээ.
М.Энх

Сэтгэгдэл (0)