Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

 

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Орхон, Завхан Улиастай, Увс, Хөвсгөл, Булган, Төв аймагт цас орж, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсээд байна.

 

Улаанбаатар хотоос Сэлэнгэ, Дарханы чиглэлийн замд цас их орсноос гулгаа үүсч замын нөхцөл хүндрэлтэй, хөдөлгөөнд аюултай байдал үүсч байгаа тул тухайн чиглэлд зорчиж байгаа жолооч нар замын нөхцөлд хурдаа тохируулж явахыг Автотээврийн Үндэсний төвөөс анхааруулж байна.

 

Мөн орон нутгийг зорих гэж буй жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах бүсийг хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

 

Ж.Болор

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)