Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

 

        Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна гэж мэдээллээ. Маргааш баруун аймгийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгийн нутгаар, 26-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи энэ сарын 24-нд баруун зүгийн нутгаар, 25, 26-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх аж. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг, уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)