Холын замд гарахгүй байхыг анхаарууллаа

 

        Хүйтний эрч чангарч, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын газраас ард, иргэдэд зөвлөмж хүргүүлэв.

 

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ сарын 28,29-нд цаг агаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга шуурна. Эдгээр өдөр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээлэлд үндэслэн ажлаа зөв зохицуулах шаардлагатайг ОБЕГ-ын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн анхаарууллаа.

 

Мөн нэгдүгээр сарын 28,29-нд амралтын өдрүүд таарч байна. Тиймээс төв, орон нутгийн ЕБС-ийн сурагчдын амралтыг холбогдох байгууллагууд зохицуулах, нэгдсэн удирдлагаар гэрт нь хүргэх, унаагаар хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг сануулав.

 

Хүчтэй цасан шуурганы үеэр зам даваа хаагдах, авто замд халтигаа гулгаа үүсдэг тул энэ сарын 28,29-нд хол замд гарахгүй байхыг ОБЕГ-аас  анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)