Хүйтний эрч суларна
- 2017-02-09
- Цаг агаар
- 0
2017 оны 02 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хоёрдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи 11, 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)