Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун , хуурай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ахнааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, буёад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус,Увс нуурын болон  Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  22-24 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)