Ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрнэ
- 2017-09-23
- Цаг агаар
- 0

Ус цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Ч.САРАНТУЯАГААС ойрын өдрүүдийн цаг агаарын талаар тодрууллаа.
-Нийт нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Өнөө шөнө/өчигдөр/ зүүн аймгуудын нутгаар, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг малчин, тариаланчдад, онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, 23-нд баруун, төв болон зүүн аймгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 24-нд баруун аймгийн нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18- 20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.
-Газар тариалангийн бүс нутгаар ямар байх вэ. Ургац хураалтад хүндрэл учрах уу?
-Өнөө шөнөөс эхлэн /өчигдөр/ Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Тиймээс тариаланчид, хадланчдыг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)