Г.Базарваань: Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал бага гэж үзэж байна
- 2017-09-23
- Дэлхий
- 0
Стратеги судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, судлаач Г.БАЗАРВААНЬТАЙ Солонгосын хойгийн хямралын талаар ярилцлаа.
-Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал өндөр байна гэж олон улсын зарим хэвлэлээр мэдээлж байна. Мөн уг хямралаас үүдэн таваар болон хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орлоо. Нөхцөл байдал үнэхээр дайн дэгдэх хэмжээнд хүртэл хурцадчихсан юм уу. Та судлаачийнхаа хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Юуны өмнө би таны асуултад зөвхөн хувь судлаачийнхаа үүднээс хариулъя. Миний хувьд Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал бага гэж үздэг. Энэ хямрал бол тухайн дэглэм, улс төр геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн их гүрнүүдийн хоорондын маргаантай байдал даамжирсны илрэл юм. Зургаан талт хэлэлцээр үргэл жилж, эсвэл үүнийг үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан бол нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч хурцдахгүй байх боломжтой гэж боддог. Түүхийн хувьд авч үзвэл 1954 оноос хойш буюу БНАСАУ тусгаар тогтносноосоо хойш нэг ч улсад халдаж, түрэмгийлэл хийгээгүй. Гэвч сүүлийн үед БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа идэвхжүүлэх боллоо. Үүнээс үүдэж “хүйтэн дайн”-аас үлдсэн нэг “цог” дүрэлзэж болзошгүй байдалд хүрээд буй. Ялангуяа саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн 15 улс 2375 тоот тогтоолыг санал нэгтэйгээр баталсан. Умард Солонгост тавьсан энэ удаагийн хориг арга хэмжээг урьд өмнөхөөс илүү чанга боллоо гэж үзэж байна. Уг хоригийн дагуу БНАСАУ-д нийлүүлж буй газрын тосыг 2.2 сая баррелиар буюу 50 хувь танахаар боллоо. Мөн нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспортыг хориглосон. Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний экспорт бол тус улсын эдийн засагт нөлөө үзүүлдэг голлох салбарын нэг юм. Тухайлбал, 2016 онд 752.5 сая ам. долларын нэхмэл оёмол бэлэн бүтээгдэхүүн экспортолсон байдаг. Ийм чанга хориг үр дүнд шууд хүрсэн тохиолдол олон улсын амьдралд ховор. Хоригийн дайн нь өнгөрсөн зуунд ч байсан зүйл. Тодорхой нэг асуудлаар улс орныг буулт хийлгэж асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэглэж ирсэн эдийн засгийн арга хэмжээ юм. Гэхдээ хориг арга хэмжээ заавал хариу үйлдэл дагуулдаг гэдгийг Пёньян /Пхеньян/ дахин цөмийн туршилт хийснээрээ олон улсад нотлон харууллаа. Өөрөөр хэлбэл, энэхүү хоригийг Пёньян түрэмгий хориг гэж үзэж зүгээр хараад суухгүйгээ харуулж, дахин баллистик пуужин туршлаа гэж үзэж байна.
-НҮБ-аас хориг арга хэмжээ аваад удаагүй байхад Умард Солонгос дахин пуужин харвалаа. Үүнтэй холбогдуулан НҮБ- аас тус улсад нэмэлт хориг тавих болов уу. Ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
-Энэ сарын 15-нд баллистик пуужин туршсантай нь холбог дуулан өмнөх хоригийн газрын тостой холбоотой заалтыг эргэн харж тодорхой хэмжээгээр өөрч лөлт оруулах болов уу гэж бо дож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхэлж буй энэ үед Аюулгүйн зөвлөлийн гишүүд уг асуудалтай холбогдуулан тус гайлан хуралдах байх. Өмнө нь дурдсанчлан, Дэлхийн хамтын нийгэмлэг төдийгүй улс орнууд БНАСАУ-ын эсрэг аливаа хориг тавиад бодит үр дүнд хүрэх найд лага хомс байна. Ер нь Умардын тал ямар ч хориг тавьсан намжмал байдалд орохгүй гэж үзэх гадаад, дотоодын судлаач олон байгаа юм.
-Зургаан талт хэлэлцээрийг сэргээхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Зургаан талт хэлэлцээр гэдэг Пёньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор БНАСАУ, БНСУ, Япон, ОХУ, БНХАУ болон АНУын хооронд болж байсан яриа хэлэлцээний механизм юм. Солонгосын хойгт энхтайвныг цогцлоох, Умардын цөмийн хөтөлбөрийг хумих зорилготой. Хэлэлцээрийн эхэн үед Умардууд идэвхтэй оролцож байсан ч АНУБНАСАУ болон Япон-Солонгосын харилцаа хурцадсанаар зогссон. Уг яриа хэлэлцээний механизмыг сэргээх боломж нь Пёньянаас ихээхэн хамааралтай. Пёньян зургаан талт хэлэлцээрийг сэр гээх тохиолдолд тогтвортой байд лыг бэхжүүлэх яриа хэлэлцээ рийн механизмыг Дэлхийн хамтын нийгэмлэг болон их гүр нүүд дэмжиж, энэ асуудлаар зөвшилцөлд хүрэх боломжтой юм.
-Умардын пуужингийн туршилттай зэрэгцэн Өмнөд Солонгос “Хёнму” загварын пуужинг туршлаа. Мөн “Умард Солонгос олон улсын уриалга, анхааруулгыг үл ойшоон өдөөн хатгасаар байна. Ийм байхад яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй” гэж мэдэгдсэн. Энэ туршилтаар юуг сануулахыг зорьсон юм бол?
-Пёньян дахин пуужин турш сан явдал тодорхой болмогц өнгөрөгч баасан гарагт Өмнөд Солонгосын тал “Хёнму-2” пуу жингийн туршилтыг хийснээ мэдэгдсэн. Өмнөд Солонгос АНУтай хамтран Умардын болзошгүй түрэмгийллээс хамгаалахын тулд хавар, намрын улиралд “Foal Eagle”, “Key Resolve”, “Max Thunder”, “Ulchi - Freedom Guardian” зэрэг хамтарсан цэргийн сургуулилтыг хийдэг. Үүнийг Пёньян илт эсэргүүцдэг л дээ. Эдгээр цэргийн сургуулилт болон Пёньяны пуужингийн туршилтыг зарим судлаач “бие биеэ айлгах тактик” гэж үнэлэх нь бий. Олон улсын амьдралд бие биеэ айлгах тактик гэдэг үеэ өнгөрөөсөн зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын амьдрал реализмын сургаалд буюу илүүтэй бодит байдалд түшиглэсэн дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч байна. Хажуу “бөөр”-нд нь цөмийн зэвсэг туршаад байхаар тухайн улс өөрийн орны батлан хамгаалах салбарт дүгнэлт хийж, зэвсэг бие бүрэлдэхүүнээ дээшлүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг юм. Иймд сануулах гэхээсээ илүү хэн хэн нь бие биеэсээ болгоомжилж буйн илрэл гэж харж байна.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай уулзаж Умард Солонгосын асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Энэ уулзалтыг олон улс даяар анхааралтай ажиглах байх?
-Пёньян өнгөрсөн оны есдүгээр сард тав, зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн. Сүүлийн туршилтын чичиргээний үнэлгээ тав дахь удаагийн туршилтынхаас 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй болсон талаар мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар тэмдэглэж байна. Устөрөгчийн бөмбөг хэмээх туршилтын эхний чичиргээнээс хойш найман минутын дараа дахин 4.6 магнитудын хүчтэй хоёр дахь чичиргээг бүртгэсэн гэж байгаа. Эдгээр туршилтын хүч 60-120 килотон орчим буюу Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс гурав дахин хүчтэй байж болзошгүй байна гэх мэдээлэл бий. Иймээс дурдсан төрийн тэргүүн нарын уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь зүйн хэрэг.
-БНХАУ бол Умардын найдвартай түнш гүрэн гэгддэг. Хятадын үзүүлж буй тусламж, дэмжлэг Умард Солонгос оршин тогтноход чухал нөлөө үзүүлдэг гэж ярих нь бий. Хямралын асуудалд Хятадын зүгээс ямар байр суурь баримталж байна вэ?
-“Хүйтэн дайн”-ы үед ЗХУ, БНАСАУ-ын гол ар нуруу нь байсан. Тус улс задарсны дараа БНХАУ Пёньяны гол холбоотон болсон юм. Улс төрийн төдийгүй эдийн засгийн хувьд ч гол түшиг байв. Тухайлбал, нүүрсний импортынх нь гол хэрэглэгчдийн нэг байсан. Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний нэг бөгөөд олон улсын амьдралд тулхтай хандах үүрэгтэй улс. Тиймээс хажууханд нь хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг хангах заалттай зөрчилдсөн үйлдэл явуулж буй улс орны үйлдлийг анхаарч үзэх нь зүйн хэрэг. Иймээс Пёньяны авиртай холбоотойгоор БНАСАУ-д тавьж буй хориг арга хэмжээнд Бээжин нэгдэх шаардлагатай болсон болов уу. Ингэснээр хоёр орны харилцаа хөрч, үндсэндээ зогссон байдалд орлоо гэж хэлж болно. Ажиглаад байхад БНХАУ сүүлчийн гурван жилийн хугацаанд Умард Солонгост холбоотон улсынхаа хувьд төдийлөн нөлөөлж чадахгүй байгаа нь Пёньян өөрийн байр сууриндаа бат зогсч байгаатай холбоотой байх.
-Өнгөрсөн хавар Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сэний мэндэлсний 105 жилийн ойн баярын үеэр тус улс цэргийн томоохон жагсаал зохион байгуулж, шумбагч хөлгөөс харвах зориулалттай пуужин үзүүлж олон улсад батлан хамгаалах салбарын нөөцөө харуулсан. Гэтэл Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсыг цөмийн зэвсэггүй, хоцрогдсон гэх зэргээр үгүйсгэдэг. Судлаачийнхаа хувьд Умардын арми, зэвсгийн хүчин чадлыг ямар төвшинд хөгжсөн гэж үздэг вэ?
- БНАСАУ 2006 оны аравдугаар сарын 6-ны өдөр анх удаа цөмийн туршилт хийсэн байдаг. Энэ үеэс хойш зургаа дахь удаагаа туршилт хийлээ. Үүнээс үүдэн “де факто” цөмийн зэвсэгтэй улс гэж үзэхээс өөр аргагүй болов уу. Тус улсын залуу удирдагч өвөг эцэг, төрсөн эцгээсээ илүүгээр өөртөө эрх мэдлийг төвлөрүүлж байна. Үүний зэрэгцээ БНАСАУ-ыг дэлхийн улс төрийн бодлогод оролцогч, тоглогч болгохыг зорьж, бүх аргаар угсаа залгамжилсан шинэ удирдагчаа тодорхой өндөрлөгт гаргаж ирэхийн тулд цэрэг арми, аюулаас хамгаалах хүчиндээ ихээхэн анхаарч байна уу даа гэж харагддаг. Зэвсэглэл гэдэг өөрөө харьцангуй ойлголт. Мэдээж АНУын зэвсэг, техниктэй харьцуулах хэмжээнд хүрээгүй ч БНАСАУын зэвсэглэл бүс нутаг, төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.
-Умард Солонгос Гуам арал руу пуужин хөөргөвөл АНУ- зүгээс тус улсын 20 орчим объектод хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн. Хэрвээ ийм үйл явдал болвол дайн эхэллээ гэж үзэх үү?
-Тийм ээ. Ер нь дайн далд хэлбэрээр өрнөж л байна. Үзэл суртал, мэдээллийн дайн бол хэдийнэ эхэлсэн гэж болно. Ийм дайныг зөвхөн авторитар, тоталитар дэглэмтэй улсад байдаг гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг олон улсын өнөөгийн амьдралд өрнөөд байгаа олон үйл явдал харуулж байна. Бидний хэлж заншсан Өрнөдийн буюу ардчилсан улс орнууд ч үзэл суртлын дайн хийж байна. Иймд Вашингтон, Сөүл, Пёньяны зүгээс хийж буй мэдээллийн дайны үнэн худлыг дэнсэлж, үнэн зөв бодит мэдээлэл өгөх бол судлаач хүний үүрэг юм. Дайн бол хүсэх зүйл биш гэдгийг энгийн иргэн бүр ойлгож байгаа. Хэрэв хоёр Солонгос дайтах хэмжээнд хүрвэл ту хайлбал, бид хамгийн түрүүнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган иргэнээ хэрхэн эргүүлэн авчрахаас эхлээд олон асуудлыг шийдвэрлэх, тодорхой хэмжээгээр даван туулахад хүрнэ. Гэхдээ ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл харьцангуй бага гэж хувьдаа найддаг.
-Монгол Улс Зүүн Хойд Азид тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах бүрэн боломжтой, чадвартай, нэр хүндтэй хэмээн судлаачид үздэг. Бидэнд үүнийг хэрэгжүүлэх ямар, ямар давуу тал байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачла гаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаан баатарын яриа хэлэлцээ” олон улсын хурлыг манай улс дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Манай улсын гол онцлог бол Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх улстай эв найртай харилцдаг явдал юм. Гэхдээ Зүүн хойд Азийн улс оронтой эвтэй найртай учраас бүс нутгийн үйл хэрэгт оролцохгүй гэж хойш сууж болохгүй л дээ. Бид дэлхийн хамтын нийгэмлэгт хариуцлага хүлээдэг улс байх ёстой. Иймд бүс нутагт бий болсон хурцадмал байдлыг яриа, хэлэлцээний за маар шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх хэрэгтэй. Энэ хурлыг анх дан ганц академик төвшинд буюу эрдэмтэн судлаачдын хү рээнд зохион байгуулж, бүс нутагт тулгамдаад буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, угжраад байгаа нөхцөл байдлаас гарах гарцын талаар санал солилцдог байв. Харин энэ оноос эхлэн 1.5 сувгаар зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн улс орны эрдэмтэн, судлаач төдийгүй төр засгийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэйгээр зохион бай гуулсан юм. Энэ нь эрдэмтэн судлаачдын дүн шинжилгээг төр засгийн төлөөлөл сонсч байгаа гаараа ач холбогдолтой. Цааш даа “Улаанбаатарын яриа хэлэл цээ” олон улсын хурлыг ийм форматтайгаар зохион байгуулах болно. Үүнийг бүс нутагт итгэлц лийг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болно.
А.ДАВААХҮҮ

Сэтгэгдэл (0)