Орон нутаг руу зорчиж буй жолооч нарт зөвлөмж хүргүүллээ

 

Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-24 метр хүртэл ширүүсч байгалийн аюултай үзэгдэл болжээ. Үүнээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болсон тул орон нутаг руу зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг Замын цагдаагийн албанаас хүргүүлж байна.

-Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх

-Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах

- Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигчид хамгаалах бүсийг хэрэглэх

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожж зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж, зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх

-Харанхуй буюу үзэгдэх орчин хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж, аюулгүй байдлыг хангах

-Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд “Ачаа тээвэрлэх журам”-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн тус албанаас байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангах, ажлын багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлын чиглэл хүргүүлж, иргэд олон нийтэд замын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)