В&В Mongolian Fashion шинэ жилийн шинэлэг коллекцоо гаргажээ

Энгийн хэрнээ  эхэмсэг эмэгтэй хүний гоо сайхныг илүү  тодотгосон чамин чанартай  даашинзыг урладаг В&В Mongolian Fashion охид бүсгүйчүүдийн дунд өөрийн гэсэн орон зайг эзлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Монгол брэндийг дэлхийд гаргахыг зорьж буй залуу хос Б.Батболд, А.Батзул нар шинэ жилийн шинэлэг коллекцоо гаргасан байна. 

Багаасаа л зурж, будаж, оёж урлах дуртай байсан А. Батзул ханьтайгаа танилцсанаар хүсэл мөрөөдлөө биелүүлж, чамин чанартай, энгийн хэрнээ эхэмсэг даашинз урлах  боломж тохиосон гэдэг. Учир нь, түүний  хань  Б.Батболд үнэхээр гоё оёдог байж. Шинэ жилийнхэн даашинзыг шинэлэг хэв маягт оруулан оёсон нь олон бүсгүйчүүдийн  анхаарлыг татсан гэнэ. "Эр хүн байж ийм гоё оёдог юм уу"  гэх урамын сайхан үгийг нэг хэсэгтээ л А. Батзул  сонсч, ханийхаа  авьяасаар нь бахархаж явсан гэдэг.  Б.Батболд найз охиныхоо даашинзыг урласнаар насан туршдаа хийх ажлынхаа эхлэлийг тавьсан байна. Тэд бүгдийг 0-оос эхэлж, оёдлын машин авах мөнгөө бага багаар цуглуулж, машинаа мөн даашинзныхаа материалыг авч хамт оёж, хөхөө өвлийн хүйтэнд даарахыг үл ажран  хөтлөлцөн алхаад хүргэлт хийдэг байжээ. 

Хийж бүтээх зорилготой  тэдэнд шантрах  эрх байгаагүй. Харин ч   цаг, минут  өдөр шөнөгүй оёсоор өнөөдрийн өндөрлөгт хүрж чадсан байна. Хайр халамжаар биесээ дутаалгүй үргэлж өөдрөг зүйлийг бодож явдаг залуучууд өнөөдөр өөрийн гэсэн урлан мөн лангуу ажиллуулах хэмжээнд хүртлээ өргөжсөн. Үндэсний үйлдвэрлээ дэмжихийг уриалдаг тэд өөр бусад хүмүүсийг ч цалинжуулаад эхэлсэн байна. Эмэгтэй хүн л утас зүүний ажил хийдгээс эр хүн төдийлөн хийдэггүй. Гэтэл ээжээсээ сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, эвлэгхэн оёдог Б.Батболд "Би анх ээжийг юм оёж байхад тусалж байгаад сурсан.  Эмэгтэй хүн бүхэн оёж шиддэг төрөлхийн авьяастай байдаг. Гэтэл оёдог эмэгтэй ховордож байх шиг санагддаг юм. Хувцас нь урагдлаа гэхэд дахиад шинийг авах хандлага ажиглагддаг юм. Уг нь оёод өмсчихвөл эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Ер нь тэгээд айл бүхэн утас зүүний хайрцагтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол оёж хатгах үйлээ үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх ёстой" гэв. 

Харин хайртай ханьтайгаа учирснаар багынхаа мөрөөдлийг биелүүлсэн А.Батзул бүсгүй " Өөрийнхөө зохиож, оёсон даашинзаа өмсч дэлхийн загварын тайзнаа алхах чин хүсэлтэй" гэсэн юм .Өөрт байгаа бүхий л боломж бололцоогоо ашиглаж А.Батзул бүсгүй оёсон даашинзаа өмсч, Б.Батболд зургийн дарж байлаа. Тэд гэртээ загварын зураг авах студийн  өрөө тохичуулчихсан. Бүр гэрэл тавиад мэргэжлийн төвшинд зураг авч байв. Хүн хүсвэл юуг ч хийж чаддагийг тэр тусмаа хайртай хосууд хамтдаа хүссэн оргилдоо хүрч  болдгийг тэд өөрийнхөө үеийн олон мянган залуучуудад үлгэр дуурайлал болж байна. 

В&В Mongolian Fashion шинэ жилийн загварын коллекц 

 

 

 

С.Ичинхорлоо

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)