Ж.Чулууны мэндэлсний 90, “Уран хас” балетын 45 жилийн ойн тоглолт болно

Монголын суут хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90, Уран хас балетын 45 жилийн ой энэ сард тохиож байна.

Уг балетыг нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Жамъянгийн Чулуун 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгож байжээ.  Түүний тоглолт энэ сарын 9-нд 17:00 цагт Ж.Чулуун хүндэтгэлийн гала тоглолт болно.

Дөчин таван жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтонд урлагийн гавъяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав, ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлооч тоглож байсан түүхтэй.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй “Уран хас” балетын 45 жилийн ой энэ сарын 8-нд тохиох бөгөөд энэ өдөр ДБЭТ-ын тайзнаа 17:00 цагт тус бүжгэн жүжиг “амилна”. Тус тоглолтонд ДБЭТ-ын гоцлол балетчин соёлын тэргүүний ажилтан Х.Өлзий-орших, Б.Батчимэг нар Хас, Хандармаагийн дүрд тоглоно.

Б.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)