"Авьяаслаг Монголчууд-3" шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо

/Финалын шатны үзүүлбэр/

Гурван сарын турш үргэлжилсэн "Авьяаслаг Монголчууд-3" шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр өндөрлөж, ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Үзэгчдээс хамгийн олон санал авсан тэрбээр ийнхүү 100 сая төгрөгийн эзэн боллоо.

С.Билэгт "Хожсон мөнгөө сайн үйл хийхэд зарцуулах болно. Тэгэхдээ бүгдийг нь ил тод хийх болно." хэмээгээд төрүүлж өсгөсөн ээж аавдаа талархлаа илэрхийлсэн юм.

Тус шоуны хоёрдугаар байранд Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)