Улаанбаатарт 25-27 градус дулаан байна
- 2018-08-18
- Цаг агаар
- 0
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар дулаан байна.
2018 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)