Элсэн говьд 100 мянган мод тарина

"Эрдэнэс Тавантолгой” компани ХААИС-тай хамтран "Ногоон говь” төсөл хэрэгжүүлж байна. Экологийн сүйрэлд өртөж яваа говийн бүсийг ногооруулах үүднээс говьд ургаж чадах модыг турших судалгааны ажлыг 2011 онд эхлүүлжээ. Хайлаас, сухай, бургас, шар хуайс зэрэг 10 гаруй мод тарьж, аль нь говийн хөрсөнд зохицож ургаж болохыг туршсан байна. 

"Нийтдээ 85 мянган га талбайг ногооруулах төлөвлөгөөтэй. Говьд сухай, хайлаас, шар хуайс зэрэг мод сайн ургаж байна. Уул уурхайн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс энэхүү төслийг элүүлсэн” гэж ХААИС-ийн Агроэкологийн их сургуулийн захирал А.Буянбаатар ярилаа. 

Цогтцэций сумын нутагт 100 мянган мод суулгах ажлыг 2015 оноос эхлүүлсэн гээд, "Моннис”, "Хишиг арвин индустриал”, "TTVJCO” өөрийн хөрөнгөөрөө мод тарих төслийг санхүүжүүлж байгааг "Эрдэнэс Тавантолгой” компанийн байгаль, орчны мэргэжилтэн А.Аззаяа сонирхууллаа. Говь ногоорсноор Цогтцэций сумын иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа ч нуусангүй.

Уул уурхайн олборлолт болон уур амьсгалаас болж, Монголын говиудад цөлжилт нүүрлэж буй нь худлаа биш. 

2015 оноос 85 мянган га талбайд 100 мянган мод тарих төслийг эхлүүлсэн аж. Говийн хөрсөнд бургас, шар хуайс, сухай илүү тохирсон тул эдгээр моддыг Цогтцэций сумын баруун хойхно тарьж эхэлжээ. 

Хоёр настай нялх моддыг Сэлэнгээс авчирч тарьж байгаа тул арчилгаа, тордолгоо маш сайн хийж байгааг Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхөн сэргээлт хариуцсан менежер Ц.Төмөрсүх хэллээ. 

Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс болоод ч тэр үү, Цогтцэций багахан хүн амтай аймгийн төвөөс илүү тэлжээ. Хүнс, барааны дэлгүүр, зочид буудал цөөнгүй харагдана. Бараа бүтээгдэхүүний худалдан авалт ч сайтай байдаг бололтой. Уул уурхай дагасан аймгийн иргэдийн амьжиргаа сайн байдаг нь илт.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • OYUN SHINE (197.210.45.84)

    2019-08-13

    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443