Ил уурхайд 32,3 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийжээ

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1,2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ирж ажилд гарчээ. Ил уурхайн хамт олон экскаваторын паркийг ЭКГ-12К маркийн экскаватороор шинэчлэх зорилт тавьсан. Учир нь сүүлийн үеийн энэхүү экскаватор нь цахилгаан зарцуулалт 30 хувь хэмнэлттэйн дээр хүчин чадал илүү юм. Харин Зам овоолгын хэсэгт шинээр ирсэн жижиг оврын экскаватор нь хосолмол ажиллагаатайгаараа онцлог. Экскаваторын шанагыг цохилттой лоомоор сольж, өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулуу бутлахад ашиглаж байна. Мөн Зам овоолгын хэсгийн ээлжийн мастеруудын ажлын хэрэгцээнд Ланд крузер-79 маркийн автомашин шинээр иржээ. Эрдэнэт үйлдвэрт хаяглагдсан Германы Либхерр фирмийн 60 тонны авто кран, өрмийн машин замдаа ирж яваа бөгөөд тус цехэд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ийнхүү 100 хувь биеллээ.  

 

 

М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)