Монгол реппэр олон улсын хөгжмийн зах зээл рүү...

Өнгөрсөн оны 6 сарын 29 нд реппэр Ginjin Тайваны нийслэл Тайпей (Taipei) хотод Golden Music Awards & Festival (GMA) -ийн 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон билээ. Golden Music Awards & Festival нь Тайваны Grammy Awards гэгддэг бөгөөд хятад үндэстний болон ази тивийн олон орнуудын уран бүтээлчдийн төлөөллүүд цугларч, өөрсдийн бүтээлүүдийг танилцуулах боломжийг олгодгоороо онцлогтой. GMA -д оролцсоны дараагаар тайваны хэвлэлүүд  Монголын Хип Хоп-ийг дэлхийн тавцанд авчрах реппэр хэмээн Ginjin -г онцолж байсан юм.

Тэрээр GMA -д оролцож байх үеэрээ Тайваны Трап, Хип Хоп урсгалын пионер гэгддэг реппэр YZ болон Америкийн продюсер, реппэр Jay Izaak нартай хамтран “On Me” нэртэй дууг хийж клипний зураг авалтыг Тайпей хотын төвд авч байжээ. “On Me” дууг удаан хадгалсаны эцэст энэ жилийн 4 сарын 17-нд Словакийн лейбл болох “Fck Them”-н Youtube сувгаас цацаж олны хүртээл болгосон. “Fck Them” нь бидний мэдэхээр Америкийн реппэр 6ix9ine-ийг дэлхийн хөгжмийн зах зээлд гаргахад нь нөлөөлж, хамтран ажиллаж байсан туршлагатай лейбл юм.

Тус дуунд реппэрүүд өөрсдийн амьдралын хэв маяг мөн “Хүмүүс үүнийг яагаад үзэн яддаг юм бэ ?” гэсэн утгыг агуулжээ. Дууны аяыг реппэр Lil Thug E хийж гүйцэтгэсэн бөгөөд дууны бичлэг, микс, мастерингийг Jay Izaak болон B Production -ийн дууны инженер Tsogtoo TJ нар хамтран гүйцэтгэжээ.

2019 оны 11 сард 29-нд реппэр Ginjin анхныхаа “Tоос (-ноос) Зоос”-руу цомгийг гаргаж, бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд хэдэн сарын хугацааг өнгөрөөгөөд байна. Цаашлаад энэ жил мөн олон шинэ уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд анги хэл дээрх дуу, гаднын уран бүтээлчидтэй хамтарсан цомог зэргийг олон улсын хөгжмийн зах зээл рүү гаргахаар ажиллаж байна.

“On Me” дууны клип

Сошиал медиаhttps://www.instagram.com/ginjinsor

https://www.facebook.com/ginjinsor

https://www.youtube.com/ginjin

https://en.wikipedia.org/wiki/Ginjin

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)