Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг ирэх сарын 15-нд шинэчилж дуусна

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.

Нийтийн албан тушаалтны 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болох юм байна. Тиймээс мэдүүлэг гаргах эрх 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэлжээ.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ийн шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, ашиглах горимын талаарх сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулан 2026 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тус газраас улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан талаар Авлигатай Тэмцэх газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)