Шанхайн олон улсын 13-р дүрслэх урлагийн биенналийн сэдэв, бүтэц, бүрэлдэхүүнийг зарлажээ

2020 оны 11-р сараас эхлэн 2021 оны 6-р сарыг хүртэл зохион байгуулагдах Шанхайн 13-р биенналийн сэдэв, бүтэц, зохион байгуулагчдын бүрэлдэхүүнийг зарлажээ.

“Bodies of Water” буюу “Усны биес” нэртэй тус биеннале нь гурван үе шаттай явагдах аж. Үүнд: 2020 оны 11-р сарын 10-14-ний хооронд дээд хэмжээний уулзалт; 2020 оны 11-р сарын 15-наас 2021 оны 4-р сарын 9 хүртэл телевиз, сошиал медиа, их сургуулиуд болон олон нийттэй хамтран ажиллах хөтөлбөр; 2021 оны 4-р сарын 10-наас 6-р сарын 27-ны хооронд The Power Station of Art (PSA) болон Шанхай даяар үзэсгэлэн худалдаа болно.

"Тус үзэсгэлэн нь үнэхээр туршилтын шинжтэй байна. Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цаг үед кураторууд өөрийгөө шинэчлэх боломжийг үргэлжид хайсаар байх болно” гэж PSA-ийн Академийн Хорооны ерөнхийлөгч Фэй Давей хэлжээ. Тэрээр өнгөрсөн жилийн сүүлээр биенналийн ахлах куратораар Испанийн архитектор, зохиолч, куратор Андре Жакыг сонгосон юм.

Тус биенналийн сэдэв нь ер бусын сонирхолтой аж. Тэрээр куратор Жак нь амьсгалын гүн болон хэмнэлээс эхлэн экосистемийн хувьсал хүртэл аливаа нэгдэл нь хэрхэн биет байдлыг олдог, нойтон байдалд хэрхэн нэгдэн биеждэг талаар судлахыг хүсчээ. “Махан биет болон газар шорооноос гадна асгах, амьсгалах, сэлбэх, цутгах, задлах зэрэг нь биес хамтдаа оршин тогтнох арга замыг бий болгодог” гэсэн санааг дэвшүүлсэн аж. 

Жак кураторын багтаа Голландын Хэт Нивэ Институтын судалгааны захирал Марина Отеро Верзиер, Германы Кёльн хотын Медиа, Урлагийн Академийн багш, судлаач Ю Ми, Лондон дахь Серпентин галерейн ерөнхий экологийн куратор Люсия Пиетроисти, Арт Базелын кино найруулагч, Базелийн Урлагийн Институтын багш Филиппа Рамос нарыг сонгожээ.  

Дэлхийд зэрэглэлээрээ эхний 20 дотор бичигддэг Шанхайн биенальд монгол улсаас 2012 онд уран бүтээлч Ш.Чимэддорж, Т.Энхболд, Ц.Ариунтөгс, Д.Үүрийнтуяа болон бусад уран бүтээлчид уригдан оролцож байсан бол энэ удаагийн биенналийн кураторын багийн гишүүн Ю Ми нь 2016 онд болсон олон улсын Улаанбаатар Медиа Арт Фестивалийн ерөнхий куратороор Монголын Урлагийн Зөвлөлийн урилгаар ажиллаж байжээ. 

 

Мэдээний эх үүсвэр: Ocula сэтгүүлийн мэдээг 976 Art Gallery, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос орчуулан хүргэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)