Дуучин Д.Отгонжаргалын эгшиглэнт тансаг үдэш болох гэж байна

Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулна

Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу, Миний хайр гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг чадалтай мэргэжлийн дуучин.

Тэгвэл эрхэм дуучин маань сонсогч түмэндээ "Хун галуу" хэмээх уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр ирэх арван нэгдүгээр сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглохоор тов тогтоожээ.

Түүний уран бүтээлийн цэнгүүнд Тоглолтонд: МУГЖ Хурдын Д.Отгонбаяр Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ Хар сарнай МУСТА С. Амармандах МУСТА Дуучин Б.Алтанжаргал МУСТА Дуучин Д.Үүрийнтуяа Н.Дашдэмбэрэл МУСТА Бүжигчин Р.Ариунтунгалаг Жүжигчин С.Идэрмаа VOICE Санаа "UB DRAMS"бөмбөрийн хамтлаг “MOON DANCE” Бүжгийн хамтлаг "САЛХИ"хамтлаг гээд түүнтэй хамтран бүтээлээ хийсэн сайхан дуучид хамтлагууд оролцох гэнэ.

Тоглолт гайхалтай уран бүтээлүүдээс гадна олон сонирхолтой бэлгээр дүүрэн болно гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

Тоглолтын талаар мэдээллийг Утас: 8806-7575 9810-5669 9941-1566

Тасалбар хүргэлтын утас: 9910-5669 9880-5669 99411-566

Тоглолтын тасалбарыг: UB ПАЛАСЫН КАССААР болон TICKET.MN худалдаалж байна.

"ХУН ГАЛУУ" SWAN GOOSE 2020.11.14 19:00 цагт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)