Хүн тархиа 100 хувь ашиглах боломжтой

Согтууруулах ундаа тархинд муугаар нөлөөлдөг, хүн тархиныхаа өчүүхэн бага хэсгийг эмэгтэйчүүд арай илүү хувийг ашигладаг гэдэг үнэн болов уу. Финляндын судлаачид тархины талаар судалгаа хийж, хүн бүрийн үнэн гэж итгэдэг тархины талаарх зарим мэдээлэл худлаа гэдгийг мөн тархины тухай сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.

Тархи нь 1.2-1.4 кг жинтэй бөгөөд биеийн жингийн хоёр орчим хувьтай тэнцдэг байна. Тэгэхээр нас ахих тусам тархины хэмжээ томордог гэдэг худлаа байх нь. Хельсинкийн их сургуулийн судлаачдын зөвлөж буйгаар хэлийг хүн бага насандаа сурах хэрэгтэй гэнэ. Ийм үедээ хүн хамгийн багадаа хоёр хэлийг маш хурдан сурдаг аж. Шведийн “Turku” их сургуулийн неврологи болон сэтгэцийн эмгэг судлалын профессор Хассе Карлссон тархины талаарх буруу ойлголтуудыг залруулжээ.

Үүнд: ДОМОГ-1: Хүн тархиныхаа 10 хувийг л ашиглах боломжтой Хүн бүр тархиныхаа 10 хүртэлх хувийг л ашиглах боломжтой. Гэхдээ 10 хувийг ашиглана гэдэг бараг бүтэхгүй зүйл. Учир нь, алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн л тархиныхаа 10 хувийг ашиглаж байсан гэж үздэг. Гэтэл бодит байдал хүн тархиа 100 хувь ашиглах боломжтой гэнэ.

ДОМОГ-2: Тархины нэг тал нь логик, нөгөө тал нь бүтээлч сэтгэлгээнийх байдаг Соронзон камераар тархины дотор талыг харахад тархины хоёр тал хоёулаа яг адилхан сэтгэл санаа болон үйл ажиллагааны хувьд жигд ажиллаж байжээ. Тэгэхээр сэтгэл санаа зүүн талын, сэтгэн бодох нь баруун тархитай холбоотой гэх зэргээр ялгах ямар ч боломжгүй аж.

ДОМОГ-3: IQ бүхий л амьдралын турш өөрчлөгддөггүй Хүн төрөхдөө л доторхой хэмжээний IQ-тай төрдөг юм биш. IQ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг .

ДОМОГ-4: “Омега 3” агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл ухаантай болно Харамсалтай нь, энэ худлаа. Зөвхөн зогсолтгүй үйл ажиллагааны үр дүнд л хүний тархи хурдан ажилладаг болно. Тархийг булчинтай зүйрлэж болох аж.

ДОМОГ-5: Согтууруулах ундаа тархины эсийг гэмтээдэг Согтууруулах ундаанаас үүдэж тархины эс үхдэггүй. Зөвхөн идэвхжил нь удааширдаг.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)