“Галзуу баян азичууд” бокс оффисыг тэргүүллээ

“The Warner Brothers” студийн “Галзуу баян азичууд” уран сайхны кино Америкийн бокс оффисыг тэргүүлжээ. Кевин Кваны “Crazy Rich Asians” нэртэй бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Ази гаралтай Америк бүсгүй найз залуугийнхаа хөрөнгө чинээлэг гэр бүлийнхэнтэй танилцаж буйг харуулдаг. Киноны үйл явдалд Америкт төрсөн Хятад эдийн засагч мэргэжилтэй эмэгтэй Рэйчел Чу ба түүний царайлаг найз залуу Ник Янг нар Сингапурт найзынхаа хуримд уригдсанаар адал явдал эхэлдэг. Рэйчел Сингапурт ирээд найз залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэдсэнээр үйл явдал үргэлжилнэ.

Жүжигчин Констанс Ву болон Хенри Голдинг нарын гол дүрд нь тоглосон тус кино бокс оффиссыг сүүлийн гурван жилд тэргүүлсэн анхны романтик инээдмийн кино болж байгаа аж. Нээлтээ хийгээд удаагүй тус кино 30 сая ам. долларын өртгөөр бүтсэн ба одоогийн байдлаар 34 сая ам. долларын орлогыг олжээ. Холливудын бусад уран бүтээлээс ялгаатай нь тус киноны бүх дүрд Ази гаралтай жүжигчид тоглосон юм. Холливүүдэд ази гаралтай жүжигчид голлон тоглосон уран сайхны киног хамгийн сүүлд 25 жилийн өмнө бүтээж байжээ.

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)