Э.Энхриймаа “Дэлхийн мисс-2018” тэмцээнд эх орноо төлөөлнө

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр/09.16/ боллоо.  Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ. Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй аж. Мөн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарч байжээ.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)