“OYUNA” брэндийг Лондонд онцлов

Лондон хотноо зохион байгуулж буй “Design Biennale 2018”-д манай улсаас ноолууран эдлэл үйлдвэрлэгч “OYUNA” брэнд оролцжээ. Энэ үеэр монгол үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнийг таниулах соёлын арга хэмжээг зохион байгуулж, загвар зохион бүтээгчдийн урласан ноолууран эдлэл, торгон эдлэлээс дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэнгийн гол үзмэр болох “Ноолууран үүл” бүтээл үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан ба гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна. Үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож буй загвар зохион бүтээгч Оюунаа үзэсгэлэнгийн үеэр ноолуур боловсруулж, хувцас урлах үйл явцыг олон нийтэд тайлбарлаж, үндэсний соёлоо сурталчилжээ. Лондоны биенналь нь олон улсын уран бүтээлчдэд бүтээлээ толилуулах, бусдаас суралцах, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг таних боломж олгодгоороо онцлогтой.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)