Монгол гоцлоочийг Японд урилаа

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх сарын 7-нд намар цагийн үзвэрийнхээ нээлтийг хийнэ. Ж.Бизегийн “Кармен”, П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчидтэйгээ уулзах тус театрын балет ангийнхны төлөөлөл удахгүй хилийн дээс алхах гэж байна. Тодруулбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, балетын гоцлооч О.Анужины хамт долоон уран бүтээлч Япон улсыг зорихоор болжээ. УДБЭТ-ын отгон гавьяат тус улсад гурван бүтээлд гоцлон бүжиглэх аж.

Тиймээс шинэ улирлын нээлтдээ тэд оролцож чадахгүй юм байна. Монголын балетын гоцлоочдыг урилгаар тоглуулах ажлыг Балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зохион байгуулжээ. УДБЭТ, Монголын балетын хөгжил сангийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)