А.Баярцэцэг “Хөх тавилан” кинонд тоглоно

Жүжигчин, мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” хэмээх шинэ уран бүтээлийн гол дүрд тоглохоор болжээ. Найруулагч Т.Алтантуяагийн бүтээл, Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэсэн тус киноны зураг авалт удахгүй эхлэх гэж байна. Энэ талаар мисс А.Баярцэцэг “Ээж, аавын маань унасан нутаг Говь-Алтай аймагт зураг авахаар болсон нь их хувьтай, бэлгэшээлтэй явдал болж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр эх орноо төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож 11-т шалгарч чадсан авьяаслаг бүсгүй юм. Түүнчлэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын кинонд тоглосон ирээдүйтэй уран бүтээлч билээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)