О.Содбилэг, Э.Туул нар гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэжээ

Бизнес улс төр зэрэг салбаруудад амжилттай яваа УИХ-ын гишүүн О.Содбилэг, "Ажигана групп" ХХК-ийн захирал Э.Туул нар чинээлэг Монгол хосын тоонд зүй ёсоор багтдаг.

Тэд хамтын амьдралаа эхлүүлээд чамгүй хугацааг үдсэн бөгөөд энэ хугацаанд дөрвөн хүүхдийн аав, ээж болж амжсан билээ. Тэдний энэ их ажлын хажуугаар хүүхдүүдийг нь асрах, гэрийг нь үргэлж цэвэр цэгцтэй байлгасаар ирсэн гэрийн үйлчлэгчдээ байр авч өгсөн гэнэ. Эрхэм гишүүний дөрвөн хүүхдийг нь төрөхөөс нь эхлүүлэн харж, гэрийн үйлчлэгчээр нь ажилласан бүсгүй байртай болсондоо баярлан баярын нулимс дуслуулан буй нандин мөчийн зургийг хатагтай Э.Туул өөрийн инстаграм хуудаснаа нийтэлжээ.

Энэ тухайгаа Э.Туул хэлэхдээ: "Хайрт эгч минь, маааааааш олон олон жил бидний төлөө Та зүтгэсэн. Та бидний төлөө хувиршгүй сэтгэлээр явж ирсэн. Та бүхий хүндрэлийг даван туулан бидний өргөө гэрийг чин сэтгэлээсээ цэвэр цэмцгэр, цэлмэг ариун байлгаж ирсэн. Таны ажилч хичээнгүй шудрага зарчимч занг хүүхдүүд хүртэл харж суралцаж ирсэн. Шинийн 8-ний энэ сайхан өдөр бид Таныг баярлуулах цаг иржээ. Баярлалаа Таньдаа"  хэмээжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.179.27.215)

    2018-10-21

    ogson bairniichaa zurgiig taviaacheee, tegvel Mongoliin ard tumen unemschij magad

  • (150.129.140.239)

    2018-10-20

    Танай гэр бүлд аз жаргал хүсьё

  • Зочин (182.160.35.185)

    2018-10-20

    Улсад насаараа үнэнч сайн ажиллаад юу ч үгүй байснаас сэтгэлээрээ ажиллаад байр авбал хамаагүй дээр юм байна. 40-өөд жил улсад ажиллаад юу ч байхгүй. Одоо бодохоор маш их харамсах юм. Байр өгсөн 2 залууд баяр хүргэе

  • иргэн (202.9.42.29)

    2018-10-20

    Яасан ч ажилсаг үнэнч үйлчлэгч таарсан юм.азтай.Үйлчлүүлэгч нар нь ч яасан сайхан сэтгэлтэй хүний ажлыг харж үнэлдэг сэтгэл сайтай залуус вэ.Баярлалаа.Буянтай.азтай хүмүүстээ сайн сайханыг хүсч ерөөе